Өндөр өсгийттэй марафон гүйлт
- 2012-12-06
- Дэлхий
- 0
Филиппинчүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохиогддог сонирхолтой
уралдаануудын нэг Өндөр өсгийттэй марафон гүйлтийн тэмцээн саяхан
Марикана хотноо болж өндөрлөжээ.

Эв хавгүй зарим эрчүүдийн хөлөнд өсгийттэй гутал тэсдэггүй бөгөөд замын голд өсгий нь хугарч, салж унан хөглөдөг бол бүсгүйчүүдийн хувьд хэзээний өмсч сурсан болохоор сурмаг гэгч нь гүйдэг байна. Зарим эрчүүдийн гуталтайгаа ижилсүүлсэн эмэгтэйлэг хувцаслалт олныг сонирхлыг ихэд татаж, хөгжөөдөг гэнэ.
Марикана хот нь Филиппиний чамин дэгжин, чанартай гутлын үйлдвэрлэлээр дагнасан хот бөгөөд жил бүр гутлын фестивалийнхаа хүрээнд энэхүү тэмцээнийг зохиодог юм байна.



О.УДВАЛ

Сэтгэгдэл (0)