М.Балотеллигийн шинэ шивээсний учир
- 2012-12-06
- Дэлхий
- 0
Цаг ямагт шуугиан тарьж явдаг "Ман Сити"-гийн залуу довтлогч Марио
Балотелли саяхан биедээ шинэ шивээс хийлгэсэн гэнэ. Ингэхдээ тэрбээр...
Цаг ямагт шуугиан тарьж явдаг "Ман Сити"-гийн залуу довтлогч Марио Балотелли саяхан биедээ шинэ шивээс хийлгэсэн гэнэ. Ингэхдээ тэрбээр өөрийгөө тэнгэрийн гэсгээл хэмээн төсөөлж Чингис хааны айлдварыг цээжин тус газраа шивүүлсэн байна. "If you had not committed great sins. God would not have sent a punishment like me upon you" буюу "Би бол бурхны гэсгээл. Хэрвээ чи том нүгэл хийгээгүй бол бурхан чам уруу над шиг гэсгээгчийг илгээхгүй" гэсэн утга бүхий үгсийг М.Балотелли биедээ шивүүлжээ.
Энэ улиралд бэлтгэл тааруу байгаа тэрбээр уг шивээс хийморийг нь сэргээж дахин гоолдоход нь тусална хэмээн найдаж байгаа гэнэ. Ямартай ч М.Балотеллиг бусад багийг хэрхэн гэсгээн цээрлүүлэхийг харах л үлдлээ.

Р.ОЮУНГОО

Сэтгэгдэл (0)