Таэквондочид улсын аваргаа тодруулж байна

Өсвөрийн таэквондочид улсын аваргаа тодруулж байна
Өнөөдөр МҮЭСТО-нд байрладаг Тэмүүжин клубт таэквандогийн өсвөрийн улсын аварга шалгаруулах18 дахь удаагийн тэмцээн зохион байгуулагдаж байна. Тэмцээн 9 цагаас эхэлсэн бөгөөд 16 клубын 250 гаруй өсвөрийнхөн оролцож байгаа гэнэ. Нийтдээ 20 жинд 6-аас 17 насны тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа бөгөөд Монгол дахь олон улсын таэквондогийн холбооноос уг тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг юм байна.
Б.Бат
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)