Хью Хефнер гэрлэнэ

"Плейбой" сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер энэ жил 86 настай. Гэсэн ч тэрбээр 26 настай Кристал Харисс хэмээх бүсгүйтэй гэрлэхээр шийджээ.
"Плейбой" сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер энэ жил 86 настай. Гэсэн ч тэрбээр 26 настай Кристал Харисс хэмээх бүсгүйтэй гэрлэхээр шийджээ. Хью Хефнер үүнээс өмнө хоёр ч удаа хуримлаж байсан юм.
Тэд шинэ жилийн өмнөх өдөр гэрлэхээр төлөвлөөд байгаа аж. Хосууд өмнө нь сүй тавьж байсан ч хурим болохоос тав хоногийн өмнө бүсгүй зугатсанаар хурим бүтэлгүйтсэн. Харин энэ удаа Хью Хефнер сүйт бүсгүйгээ алдахаас урьдчилан сэргийлж хамгаалагчдадаа сайн харж, хандаж байхыг даалгасан гэнэ.

 Г.НЯМ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)