Солонгост нүүрээ буддаг эрчүүд нэмэгджээ

Сүүлийн үед өмнөд солонгос эрчүүд гоо сайхны бүтээгдэхүүн тогтмол хэрэглэдэг болжээ.Их Британий Euromonitor International
Сүүлийн үед өмнөд солонгос эрчүүд гоо сайхны бүтээгдэхүүн тогтмол хэрэглэдэг болжээ.Их Британий Euromonitor International судалгааны байгууллагын гаргасан мэдээгээр бол 2011 онд БНСУ-д эрэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт 10 хувиар өссөн байна. БНСУ-ын гоо сайхны бүтээгдэхүүний Amore Pacific компаний гаргасан тайланд дурьдсанаар 2012 онд эрэгтэйчүүдийн гоо сайхны барааны борлуулт өмнөх оныхоос 14 хувиар өссөн байна. БНСУ-ын бизнес менежментийн  сургуулийн оюутан 26 настай Ю Чинь өдөр бүр “ВВ” маркийн крем түрхдэг байна. тэрээр сүүн шингэн, таван уут нүүрний хөвөн, хөгшрөлтийн эсрэг чийгшүүлэгч шингэн, үрчлээний эсрэг тос хэрэглэдэг байна. “Өмнө нь би батгатай байсан. Харин крем хэрэглэдэг болсноор би батганаасаа салсан” гэж тэрээр ярьжээ. Тэрээр цэргийн алба хааж байхдаа л “ВВ” маркийн крем хэрэглэж эхэлжээ.Одоо БНСУ-ын таван эрэгтэй тутмын нэг нь гоо сайхны бүтээгдэхүүн, нүүрсний тос байнга хэрэглэж байна гэж Amore Pacific компаний төлөөлөгч Лим Ёнсик БИ БИ СИ-д ярьжээ. Харин барууны оронд эрэгтэй хүн гоо сайхны дэлгүүрт орох юм бол түүнийг ижил хүйтсэн гэж олон  хүн бодно. Харин БНСУ-д байдал өөр гэж Лим Ёнсик нэмж хэлсэн юм. Одоогоос хэдэн жилийн өмнө “Чиний гадаад дүр төрх-чиний стратеги” гэсэн сурталчилгааны уриа үг гарчээ. Нүүрний арьсаа арчлах нь дэг журамтай, нямбай хүн гэсэн ойлголтыг БНСУ-д төрүүлдэг аж. БНСУ-ын компаниуд ч ажилд авахдаа сайхан дүр төрхтэй хүнийг илүүд үздэг байна.

У. ЕСҮЙ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.131.233.187)

    2012-12-06

    манай гомонууд бас яаж зүгээр байх вэ дуурайна даа кк