Деми Муре Аштон Кучераас сална

Холливуудын алдарт жүжигчин Деми Муре залуу хархүү, жүжигчин Аштон Кучераасаа салахаар болсноо албан ёсоор мэдэгдсэн байна.
Холливуудын алдарт жүжигчин Деми Муре залуу хархүү, жүжигчин Аштон Кучераасаа салахаар болсноо албан ёсоор мэдэгдсэн байна. 2005 онд хуримаа сүр дуулиантай хийж байсан Холливуудын сайхан хосуудын хамтын амьдрал ийнхүү зургаан жил ханилсны эцэст төгсгөл болж байна.
Кучерыг эхнэрээ хуурсан гэх элдэв шуугиан, хов живээр дүүрэн мэдээлэл сүүлийн хэдэн сарын турш жижиг шар сонингуудын бай болж, улмаар хосуудын харилцаанд их ан цавыг үүсгэсэн бөгөөд энэ нь Мурийн сэтгэлийг хөргөж, ийм шийдвэр гаргахад хүргэжээ. Хосууд өөрсдийн твиттер хуудсааараа дамжуулж, бие биентэйгээ болон шүтэн бишрэгчидтэйгээ харилцсан бөгөөд Кучер өчигдөр өөрийн хуудсандаа “Би Демитэй өнгөрүүлсэн цаг мөч бүрээ нандигнан эрхэмлэх болно” гэж бичсэн бол, Деми “Гэрлэлт гэдэг харамсалтай салалт авчирч байдаг энэ ертөнцийн хамгийн хэцүү зүйлсийн нэг” хэмээн бичсэн байжээ.
Муре мөн Ассошейтэд Пресс мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагандаа “Зургаан жил ханилсан эр нөхөр Кучерээсээ сална гэдэг тийм амар шийдвэр байгаагүй, сэтгэл минь шаналж, зүрх шимширч байна. Эмэгтэй хүн, ээж, эхнэр хүний хувьд өөртөө өгсөн ам тангараг байсан хэдий ч, амьдралдаа нэг шинэ алхам хийж, ахиж дэвшихийн тулд би ингэж шийдсэн” хэмээн ярьсан байна.
Залуу жүжигчин Кучер Мурийн өмнөх нөхөр Брусе Виллстэй суухдаа гаргасан гурван хүүхдэд нь чамгүй сайн хойд эцэг болж байсан юм. Муре болон Брусе нар 2000 онд салсан хэдий ч нөхөрсөг харилцаатай хэвээр үлдсэн бөгөөд Муре, Кучер нар олны өмнө Брусетэй хамт зургаа авахуулаад зогсохгүй, 2009 онд Брусе Виллсийн загвар өмсөгч, жүжигчин Эмма Хэмингтэй хийсэн хуриманд хүртэл хүндэт зочноор уригдаж, оролцож байжээ.
Тэд 2010 онд бэлгийн мөлжлөгт өртөж буй охидыг хамгаалах зорилготой Деми Аштоны санг байгуулсан бөгөөд олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар дэлхийн 2,5 сая хүн өртөөд байгаа хүний наймаатай тэмцэх ажилд сангийн мөнгөө хандивласан байна.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал









  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)