Мадоннагийн дотуур хувцасыг 50 мянган фунт стерлингээр худалджээ

Christie"s дуудлага худалдааны төв дуучин Мадоннагийн  өмсөж байсан хөхөвч болон биеийн даруулгыг үнэ хаялцуулан заржээ.
Christie"s дуудлага худалдааны төв дуучин Мадоннагийн  өмсөж байсан хөхөвч болон биеийн даруулгыг үнэ хаялцуулан 50 мянган фунт стерлингээр худалдаалжээ.Түүний хөхөвч, биеийн даруулгийг Францын загвар зохион бүтээгч Жан-Поль Готье урлажээ.Дуучин Мадонна үүнийг 1990 онд "Blonde Ambition" хэмээх аялан тоглолтоо хийхдээ өмсөж байлаа. Биеийн даруулга нь  32 мянга 450 фунт стерлингээр зарагдсан бол хар хөхөвчийг 16 мянга 250 фунт стерлингээр нэрээ хэлэхээс татгалзсан этгээд худалдан авчээ. 



У. ЕСҮЙ


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)