Дэлхийн хамгийн өндөр бүсгүй таалал төгсчээ
- 2012-12-06
- Дэлхий
- 0
Дэлхийн хамгийн өндөр бүсгүй Хятадын зүүн зүгийн нутагт орших өөрийн төрөлх хотдоо 40 насандаа таалал төгссөн байна.
Дэлхийн хамгийн өндөр бүсгүй Хятадын зүүн зүгийн нутагт орших өөрийн төрөлх хотдоо 40 насандаа таалал төгссөн байна. Яао Дефен нэртэй уг бүсгүй 2 м 30 см-ийн өндөртэй байсан бөгөөд 2010 онд Дэлхийн хамгийн өндөр бүсгүйгээр өргөмжлөгдөн, Гиннесийн номонд орж байсан юм.
Тэрээр өмнө нь өнчин тархиндаа хавдартай хэмээн оношлогдож байсан бөгөөд уг хүнд өвчнийхөө улмаас ийнхүү нас барсан байна. Яао 15 настай байхдаа 2 м өндөр байсан бөгөөд нас барах үедээ буюу Гиннесийн номонд бичигдсэнээсээ хойш хоёр жилийн 2 м 40 см өндөр болсон байсан гэнэ. Тэрээр хамгийн өндөр гурав дахь эмэгтэй болж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг бөгөөд тэдний дундаас хамгийн өндөр нь байсан Зэн Жинлианаас наймхан см намхан байсан ажээ.




О.УДВАЛ

Сэтгэгдэл (0)