Швед Афганистанаас цэргүүдээ татна
- 2011-11-18
- Дэлхий
- 0
Шведийн засгийн газрынхан сөрөг хүчнийхээ саналыг хүлээн авч, ирэх
жилийн сүүлээр Афганистаны хойд хэсэгт албан үүргээ гүйцэтгэж байгаа 650
цэргээ эргүүлэн татахаар болсноо албан ёсоор мэдэгдсэн байна.
Шведийн засгийн газрынхан сөрөг хүчнийхээ саналыг хүлээн авч, ирэх жилийн сүүлээр Афганистаны хойд хэсэгт албан үүргээ гүйцэтгэж байгаа 650 цэргээ эргүүлэн татахаар болсноо албан ёсоор мэдэгдсэн байна.Гадаад хэргийн сайд Карл Билдт Скандинавийн улс орнууд Афганистаны Ерөнхийлөгчийн сонгуулиас урьтан, 2014 оны зун гэхэд Афганд албан үүргээ гүйцэтгэж байгаа бүх цэргүүдээ эргүүлэн татаж дуусахаар болсон гэлээ. Тус улсын цэргүүд Мазар-и-Шариф хотын дэргэдэх НАТО-д төвтэй Олон улсын Аюулгүй Байдлын Цэргийн хүчний нэг хэсэгт багтдаг бөгөөд Афганистан улсын зүгээс НАТО-гийн цэргийн хүчний эсрэг байр сууриа удаа дараа хатуу илэрхийлээд байгаа билээ.
Билдт хэлэхдээ энэхүү шийдвэрийг Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайн ирэх сонгуулиас өмнө аюулгүйн ажиллагаандаа өөрийн цэргүүдээ гаргах гэсэн төлөвлөгөөний дагуу ийнхүү цэргээ татахаар болсон гэсэн байна. Швед улс 2014 оноос хойш Афганистан улс хүсэлт тавьсан тохиолдолд цэргийн хүчнээ дахин илгээх ажээ.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)