Үндэсний аюулгүйн зөвлөлийн уулзалтын үеэр Кабул хотын дээрээс гал нээжээ

Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайн мужийн удирдлагуудтай АНУ-ын цэргийн хүчний асуудал, түүний цаашдын хэтийн төлвийг хэлэлцэхээр хийсэн Үндэсний аюулгүйн зөвлөлийн уулзалтын үеэр хоёр тийрэлтэт онгоц Афганы нийслэл Кабул хотын дээрээс гал нээсэн байна.
Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайн мужийн удирдлагуудтай АНУ-ын цэргийн хүчний асуудал, түүний цаашдын хэтийн төлвийг хэлэлцэхээр хийсэн Үндэсний аюулгүйн зөвлөлийн уулзалтын үеэр хоёр тийрэлтэт онгоц Афганы нийслэл Кабул хотын дээрээс гал нээсэн байна. Тус хоёр онгоц нь Кабул хотын баруун хэсэгт орших нэгэн захын ойролцоо газардсан бөгөөд нэг хүн бэртэж гэмтсэн тухай хотын цагдаагийн хэлтсийнхэн мэдээллээ.
Халдлагыг хийх үеэр, Ерөнхийлөгч Карзай болон мужийн удирдлагууд Үндэсний аюулгүйн зөвлөлийн хуралд оролцож байсан бөгөөд улс орондоо АНУ-ын цэргийн хүчнийг удаан хугацааны турш байлгах эсэх, НАТО-гийн цэргийн хүчнийг хязгаарлах асуудлаар ярилцаж байжээ. Уг халдлагыг хэн, ямар зорилготой үйлдсэнийг тодруулаагүй байгаа хэдий ч, Ерөнхийлөгчийн өмнөх өдөр хийсэн мэдэгдэлтэй нь холбон тайлбарлах үндэслэлтэй юм. 
Учир нь тэрээр лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ “Америк улс санхүүгийн хувьд бат бэх, хүчирхэг гүрэн хэдий ч, улс орондоо бол бид арслангууд. Арслан гэдэг амьтан өөрийн үүрэнд нь дайран орсон хэн бэ гуайг ч идэж орхидог зуршилтайг та бид сайн мэднэ” хэмээн АНУ-ын цэргийн хүчний эсрэг байр сууриа хатуу илэрхийлээд авсан билээ. Түүнчлэн, тэрээр “Бид улс орондоо бие даасан байдлыг эрхэмлэх хэрэгтэй. Манай хоёр орны харилцаа нэг нэгнээсээ хараат бус байх нь чухал гээд, НАТО-гийн цэргийн хүчнээ илгээх хугацаа 2014 оноор дуусгавар болж байгаа нь сайн хэрэг. Гадаадын цэргийн хүчнийхэн өөрийн нутаг дэвсгэртээ амьдарч буй Афганы нэг ч  иргэнийг баривчлах, хорих эрхгүй. Бид өөрсдийн гэсэн дагаж, мөрдөх  хууль ёс, дэг журам, аюулгүй байдлын тогтолцоотой улс. АНУ-ын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэртээ байлгах урт хугацааны гэрээ үр дүнтэй хэрэгжиж байгаа ч, тэд Афганистаны нутаг дэвсгэрээс манай хөрш орнууд руу халдлага хийх эрхгүй” хэмээн мэдэгдэлдээ дурьдсан ажээ.

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)