ОХУ авилгын төвшингөөрөө 133-д бичигджээ
12 сарын 12-нд ОХУ-д шинэ үндсэн хууль баталсан өдөр тохионо. Энэ өдөр Путин ард түмэндээ хандан үг хэлэх гэж байна.

12 сарын 12-нд ОХУ-д шинэ үндсэн хууль баталсан өдөр тохионо.Үүнтэй холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа парламентын дээд, доод танхим, Засгийн Газрын гишүүд, засаг захиргааны бүх нэгжүүдийн амбан захирагч, өөртөө засах орны эрх баригчдад хандан тусгай мэдэгдэл хийх гэж байна. Оросын Үндсэн Хуулийн дагуу төрийн тэргүүн нь жилд нэг удаа Холбооны Хуралд илгээлт гаргадаг юм. Энэ жил Путин илгээлтэндээ төрийн болон хувийн телевизийн сувгаар нийгмийн сурталчилгаа нэвтрүүлэх зайлшгүй шаардлагын тухай, мөн ОХУ-ын бүрэлдэхүүнд байдаг угсаатан, ард түмнүүдийн үндэсний эв нэгдэлийн талаар,Оросын иргэдийн ухамсар, хүмүүжлийн талаар байр сууриа илэрхийлэх юм байна. Кремль оросын ирээдүй болсон хүүхдүүдэд эх оронч үзлийг багаас нь суулгах тухай хөтөлбөр боловсруулсан тухай 12 сарын 5-нд Оросын зарим хэвлэл мэдээллмийн хэрэгслүүд уламжилж байсан юм. Путин энэ жил Орос дахь авилагийн түвшингийн талаар мөн ярих гэж байна. Дэлхийн улс 176 улсаас авилагийн түвшингөөрөө ОХУ 133-рт бичигджээ. 12 сарын 20-нд Москвагийн цагаар 12 цагт Путин ОХУ-ын сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
У. ЕСҮЙ
Сэтгэгдэл (0)