Монгол улс авлигын индексээрээ 94-т жагслаа
- 2012-12-10
- Дэлхий
- 0
Авлигын эсрэг олон улсын нэгдэл тодотголтой "Transparency
International" байгууллага энэ оны авлигын жагсаалтаа гаргахад, Монгол
Улс 94-т эрэмбэлэгдлээ.

Өөрөөр хэлбэл, Скандиновт авлига хамгийн бага, Африкт хамгийн их байна. Монгол Улс Бенин, Колумб, Жибути, Грек, Энэтхэг, Молдав, Сенегалын хамт 94 дүгээр байрт бичигдсэн хэдий ч эрэмбээрээ 100 дугаар байр эзэлсэн юм. "Transparency International" дэлхийн орнуудын авлигын индексийг 100-0 гэсэн оноогоор үнэлжээ.
Харин Монгол Улс 36 оноо авсан байна. Дашрамд дурдахад, тэргүүн байр эзэлсэн Дани 90 оноо авсан бол сүүл мушгисан Сомали найман оноо авчээ. "Transparency International" энэ жагсаалтаа гаргахдаа улс орон тус бүрт 3-10 судалгаа ашигласан бол Монгол Улсын авлигын индексийг тогтооход долоон судалгаа ашигласан байна.

Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)