Ю.Тимошенко ерөнхийлөгчид ”нэр дэвшинэ”

  Украины сөрөг хүчний нэгдсэн нам буюу Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн Эх орон нам 2015 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд намын даргаа нэр дэвшүүлэхээр боллоо.
  Украины сөрөг хүчний нэгдсэн нам буюу Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн Эх орон нам 2015 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд намын даргаа нэр дэвшүүлэхээр боллоо. Ю.Тимошенко одоо ОХУ-тай байгуулсан байгалийн хийн гэрээний улмаас шоронд хоригдож буй. Тэрбээр улсад их хэмжээний хохирол учруулсан гэх уг гэрээний улмаас өнгөрөгч онд долоон жилийн хорих ял сонссон.
  Өөрөөр хэлбэл, түүний ялын хугацаа 2017 онд дуусна. Гэхдээ бүх Украины холбоо буюу Эх орон нам Ю.Тимошенког Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх гэнэ. Киев хотноо болсон тус намын ээлжит бус их хурлын үеэр дээрх шийдвэрт хүрсэн байна. Учир нь намын өөр нэг нөлөө бүхий удирдагч, Ерөнхий сайд асан Арсений Яценюкийг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн ч хуралд оролцогчдын ихэнх нь дэмжээгүй аж.
   А.Яценюк санал хураалтын өмнө "Өнөөдөр бол Украины ирээдүйг тодорхойлох маш чухал мөч. Бид Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж ардчиллыг сэргээх ёстой" гэжээ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөөс нь өөр нэр дэвших боломжтой хүн байхгүй гэсэн байна. Гэсэн ч их хурлын төлөөлөгчдийн ихэнх намын дарга Ю.Тимошенког Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж. Учир нь тэрбээр шоронд хоригдож буй ч саяхан болж өндөрлөсөн парламентын сонгуульд намаа "удирдан оролцож" хоёрдугаар байр эзэлсэн юм.
   Түүний нам Ерөнхийлөгч Виктор Януковичийн эрх баригч Бүс нутгуудын намын дараах хоёр дахь олонхи болсон. Энэ зуур Украины өнөөгийн эрх баригчид Ю.Тимошенког 1990-ээд оны үед 85 мянган ам.долларын татвараас зайлсхийсэн хэрэгт буруутган эрүү үүсгэн шалгаж байгаа юм. Хэрвээ Ю.Тимошенко энэ хэрэгт буруутай болох нь тогтоогдвол дахин ял сонсч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болно.

Э.ТӨГС
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)