Пакистаны ерөнхийлөгч Малала охинтой уулзжээ
- 2012-12-10
- Дэлхий
- 0
Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари "Талибан" бүлгийн босогчид
толгойдоо буудуулсан ч амьд гарсан Малала Юсафзай охинтой уулзжээ.

Үүний улмаас тэрбээр өнгөрөгч аравдугаар сард "Талибан"-ы нэгэн босогчид толгойдоо буудуулсан юм. Үүний дараа 15 настай хүний эрхийн тэмцэгч охин дэлхий нийтийн анхаарлын төвд орж, Их Британид эмчлүүлэх болсон юм. Асиф Али Зардари Их Британид айлчлах үеэрээ түүний хэвтэн эмчлүүлж буй Бирмингем дэх Хатан хаан II Элизабетийн эмнэлэгт зочилж Малала охин болон түүний гэр бүлийнхэнтэй уулзжээ.
М.Юсафзай охин аравдугаар сарын 15-наас хойш Их Британид эмчлүүлж байгаа бөгөөд түүнд ирэх оны Нобелийн энх тайвны шагналыг хүртээхээр Пакистанаас гадна дэлхийн хэд хэдэн оронд олон мянган иргэн гарын үсэг зурж байгаа аж. Дашрамд дурдахад, Асиф Али Зардари охин Асифа Бхуттогийн хамт эмнэлэгт зочилсон байна. Тэрбээр 2007 онд амь үрэгдсэн Ерөнхий сайд асан Беназир Бхуттогийн нөхөр юм.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)