Иранд 11 тонн хар тамхи хураан авсан байна

   Ираны цагдаа нар хар тамхины наймаачдаас 11 тонн мансууруулах бодис хураан авсан байна. Тус улсад үүнээс өмнө ийм их хэмжээний хар тамхи илрүүлэн хураан авч байгаагүй аж.
   Ираны цагдаа нар хар тамхины наймаачдаас 11 тонн мансууруулах бодис хураан авсан байна. Тус улсад үүнээс өмнө ийм их хэмжээний хар тамхи илрүүлэн хураан авч байгаагүй аж. Саяхан тус улсад цагдаа нар хар тамхины наймаа эрхлэгчдийн эсрэг аян өрнүүлж Пакистантай хил залгаа зүүн өмнөд нутгаас дээрх хар тамхийг илрүүлжээ. Тус бүс нутгийн цагдаагийн дарга Голам Наби Кукан "Хар тамхины эсрэг аян маш үр дүнтэй үйл ажиллагаа болсон.
  Бид орон нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр хар тамхины наймаа эрхлэгчдийг илрүүлж 11 тонн мансууруулах бодис хурааж авлаа. Энэ аян манай улсын түүхэнд хар тамхины наймаачдын эсрэг явуулсан хамгийн том ажиллагаа болсон" гэж мэдэгджээ.
   Уг аян өнгөрөгч бямба гаригийн орой өндөрлөсөн байна. Аяны үеэр хар тамхины наймаа эрхлэгчид эсэргүүцэл үзүүлсний улмас нэг худалдаачин амь үрэгдэж, хэд хэдэн худалдаачин шархадсан аж. Албаныхны хэлснээр хар тамхины наймаа эрхлэгчид дээрх мансууруулах бодисыг Пакистанаас тэмээгээр зөөж оруулж ирсэн гэнэ. Ер нь Иран Улс Афганистанаас Европт гарч буй хар тамхины гол дамжин өнгөрөх цэг болдог байна.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)