ОУХМ Э.Энхбат алтан медаль хүртэв
- 2012-12-10
- Спорт
- 0
Чежүгийн "Дэлхийн цом"-ын тэмцээний хоёр дахь өдөр Монголын жүдочдоос
эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ОУХМ Э.Энхбат аваргын алтан медаль
хүртлээ.
Чежүгийн "Дэлхийн цом"-ын тэмцээний хоёр дахь өдөр Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ОУХМ Э.Энхбат аваргын алтан медаль хүртлээ. Мөн өчигдөр 81 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар хүрэл медалийн эзэн болсон. Түүний хувьд өмнө нь эл тэмцээнээс үндсэн жин болох 66 кг-д гурван алт, 73 кг-д хошой мөнгөн медаль хүртэж байсан юм. Ийнхүү тэрбээр 81 кг-д анхны медалиа зүүсэн нь энэ. Түүнчлэн "Дэлхийн цом"-ын татамид хүч үзсэн манай жүдочдоос +100 кг-ын жинд Х.Мөнхбаатар, Ө.Дүүрэнбаяр нар хүрэл, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Ц.Цэрэнханд мөн хүрэл медалийн тавцанд гарлаа. Тэмцээний эхний өдөр манай жүдочид хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Монголын тамирчид нэг алт, хоёр мөнгө, долоон хүрэл медалийн амжилтаар багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарчээ.
Б.СИЙЛЭН

Сэтгэгдэл (0)