Н.Ганбаатар агсны нэрэмжит тэмцээн болов

ОУХМ, шилдэг дасгалжуулагч Н.Ганбаатар агсны нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн өнгөрсөн амралтын өдөр Спортын төв ордонд боллоо.
ОУХМ, шилдэг дасгалжуулагч Н.Ганбаатар агсны нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн өнгөрсөн амралтын өдөр Спортын төв ордонд боллоо. Тэмцээнд "Алдар", "Хилчин", "Хүч" спорт хороо, "Ажнай", "Ганьт", "Замчин", "Гачуурт-Олимп" клуб, "Тэмүүжин", "Хөх чоно", "ХаргантЦамхаг" зэрэг 19 байгууллага, спорт хороо, клубын 152 бөх дөрвөн жинд өрсөлджээ.
Тэмцээнд 20 шүүгч оролцож, олимпийн зэрэглэлийн шүүгч, доктор Б.Төмөрбаатар ерөнхий шүүгчээр ажилласан байна. Байр эзэлсэн тамирчдыг насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний жишгээр алтан медаль авсан бөхийг 600 мянга, мөнгө 400 мянга, хүрэл 200 мянган төгрөгөөр тус тус урамшуулжээ.
Сонирхуулахад, тэмцээний 55 кг-ын жинд түрүүлсэн "Гачуурт-Олимп" клубын бөх, спортын мастер С.Батболд, 60 кг-ын жинд түрүүлсэн "Хилчин" спорт хорооны бөх, ОУХМ Э.Ням-Очир болон "Алдар" спорт хорооны бөх Г.Мандахнаран, "Хүч" спорт хорооны бөх, ОУХМ Д.Гомбодорж нарын хооронд тус бүр 500 мянган төгрөгийн бооцоотой халз барилдаан явуулахад Э.Ням-очир, Д.Гомбодорж нар ялалт байгуулжээ.

 Б.СИЙЛЭН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)