”Бөртэ чоно”-д нэр дэвшигчдийг зарлалаа
- 2012-12-10
- Спорт
- 0
Оны спортын шилдгүүдийг тодруулдаг "Бөртэ чоно" ёслолын тов
гарчээ. Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах
ёслол энэ сарын 20-нд болох аж. Уламжлал ёсоор Монголын Спортын
сэтгүүлчдийн холбооны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг
сурвалжлагч, хэвлэл мэдээллийнхний саналаар оны шилдэг тамирчин, баг,
дасгалжуулагчийг тодруулах юм. Харин шилдэг тамирчинг тодруулах санал
асуулгыг энэ сарын 17 хүртэл явуулах юм байна.
Оны спортын шилдгүүдийг тодруулдаг "Бөртэ чоно" ёслолын тов гарчээ. Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол энэ сарын 20-нд болох аж. Уламжлал ёсоор Монголын Спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг сурвалжлагч, хэвлэл мэдээллийнхний саналаар оны шилдэг тамирчин, баг, дасгалжуулагчийг тодруулах юм. Харин шилдэг тамирчинг тодруулах санал асуулгыг энэ сарын 17 хүртэл явуулах юм байна.
"Бөртэ чоно" наадамд нэр дэвшсэн тамирчин, баг, дасгалжуулагчдаас танилцуулъя.
- Аэробик гимнастикийн баг. Степ аэробикийн төрлөөр "Софи-2012" ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн
- Соронзонболдын Батцэцэг /эмэгтэй чөлөөт бөх/. "Лондон-2012" олимпийн наадмын хүрэл медальт
- Сэрээтэрийн Бат-Эрдэнэ /уулын спорт/. Дэлхийн ноён оргил Гималайн Эверестэд авирсан, мөн Европ тивийн ноён оргил Эльбрусын 5642 метрт гарсан
- Нянтайн Баяраа /буудлага/. Азийн АШТ-ий хүрэл медальт, "Лондон-2012" олимпийн наадамд эрхээ биелүүлж оролцсон
- Лувсандоржийн Баярсайхан /уулын спорт/. Дэлхийн ноён оргил Гималайн Эверестэд авирсан, Олон улсын уулчдын багийг удирдан Ама Даблам оргилд авирсан
- Төмөрхуягийн Болортуул /эмэгтэй бокс/. Ази тивийн аварга цол хүртсэн
- Пүрэвийн Бүрэнтөгс /үндэсний бөх/. Улсын баяр наадамд түрүүлсэн
- Эрдэнэбатын Бэхбаяр /чөлөөт бөх/. Дэлхийн залуучуудын аварга цол хүртсэн
- Ганбаатарын Ганжаргал /даам/. Ази тивийн аварга цол хүртсэн
- Жанцангийн Гантөгс /байт харваа/. Улсын дээд амжилтыг шинэчилж, "Лондон-2012" олимпийн наадамд эрхээ биелүүлж оролцсон
- Рэнцэндоржийн Гантөгс /сонирхогчдын сумо/. "Хонконг-2012" ДАШТ-ий 85 кг-ын жинд алтан медаль хүртсэн
- Баярсайханы Гүндаваа /шатар/. Олон улсын их мастер цолны болзол хангаж, чансаагаа 2530-д хүргэсэн
Баг:
- Волейболын эмэгтэй баг. Азийн оюутны АШТ-ий мөнгөн медальт
- Сагсан бөмбөгийн эрэгтэй баг. "Хай-Ян-2012" Азийн элсний спортын наадмын хүрэл медальт, зургадугаар сарын шилдгээр шалгарсан
- Сагсан бөмбөгийн эрэгтэй баг. Азийн оюутны АШТ-ий хүрэл медальт
- "Эрчим" хөлбөмбөгийн клуб. "Нийслэл" лигийн аварга, МХБХ-ны цомын болон супер цомын эзэн
Дасгалжуулагчид:
- Сангидоржийн Адилбиш - буудлага спорт
- Цэрэндоржийн Амаржаргал - бокс
- Цогтын Бадамхатан - байт харваа
- Одвогийн Балжинням - жүдо
- Довдонгийн Батнасан - хөлбөмбөг
- Шаравын Бат-Орших - жүдо
- Чимэддоржийн Бат-Эрдэнэ - даам
- Дашзэвэгийн Ганзориг - бокс
- Аабатын Гантулга - бокс
- Зэвэгийн Дүвчин - чөлөөт бөх
- Галбадрахын Ерөөлбат - аэробик гимнастик

Б.СИЙЛЭН

Сэтгэгдэл (1)
(202.179.20.161)
тамирчдын нэрс чинь дутуу юм биш үү гол тамирчид нь алга байна ш дээ