А.Сүхбат аварга барилдана гэв
- 2012-12-10
- Спорт
- 0
Хэдэн жилийн өмнө зодог тайлах болсноо зарлаж, цочир шийдвэр гаргаж байсан даян аварга А.Сүхбат өчигдөр орой бас нэгэн гэнэтийн “бэлэг” барив.
Даян аварга А.Сүхбат, аварга Д.Сумъяабазар, арслан Х.Мөнхбаатар, Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн зөвлөлийг үүсгэн байгуулагч, аймгийн заан Р.Сэддорж нар үндэсний бөхийн шинэчлэл, найраа, сэргээш, даваа наймаалцдаг асуудал зэргийг хөндсөн цуврал нэвтрүүлэг бэлтгэж байгаагийн анхны дугаар өчигдөр орой C1 телевизээр цацагдав.
МҮБХ-г шинэчлэгдэх ёстой гэдэг дээр санаа бодлоо нэгтгэсэн аварга, арслангуудын амттай яриан дундуур даян аварга А.Сүхбат “Хэрэв үндэсний бөхийн холбоо шинэчлэгдвэл би дахин барилдахад бэлэн байна” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн нь анхаарал татлаа. Одоогоос бараг сарын өмнө facebook хуудаснаа А.Сүхбат аваргыг ийм санаа бодолтой байгааг бөхийн хорхойтнууд хуваалцаж байсан ч аварга өөрөө ийм яриаг олны өмнө унагаагүй билээ.
Олон зүйл нуршилгүйгээр түүний ярианаас товчлон хүргэе.
Агваансамдангийн Сүхбат:
-“Бид эд эсээрээ бөхийг боддог байсан. Зүүдэлж хонодог байсан. Үүний төлөө залуу насаа зориулсан. Наадамд 512 жүжигчин гарлаа гэсэн муу нэр дуулахыг үнэхээр хүсээгүй. Дээрээс нь үндэсний бөхийн холбоотой үзэл бодол таарахгүй болохоор би зодог тайлсан, шулуухан хэлэхэд. Монгол бөх болно, бүтнэ. Монгол бөхчүүд идэвхи өрнөнө. МҮБХ-ыг ирээдүйд ардчилсан үзэлтэй, чадалтай, нийтэч залуу хүн удирдана гэдэгт би итгэлтэй байна. Хүмүүс надаас байнга асуудаг л даа. Та дахиад барилдаач, барилдахгүй юм уу гэж… Би их өртэй явдаг хүн. Таксинд суугаад явахад жолооч нь Та барилдаач гэж нэхэх жишээтэй. Намайг дэмждэг олон хүмүүсийн итгэл байна. Тэр хүмүүсийнхээ голыг гонсойлгож би зодог тайлсан. Би өртэй үлдсэнээ мэддэг. Тэгэхээр шинэчлэгдсэн холбоо гарч ирвэл би яагаад барилдаж болохгүй гэж. Зургаан залуу заануудтайгаа хамт эргээд барилдмаар байна. А.Сүхбат зодог тайллаа гээд барилдах эрхийг нь хасаад хаячихсан зүйл байхгүй шүү дээ…”
Б.МАРГАД

Сэтгэгдэл (7)
tamiraa (182.160.62.66)
ene amaraa gej teneg yum aa,ene odoo barildaad uhsenii ni amjilt baidgiin
navchaa (182.160.62.66)
zodog taildag naadmaaraa dopingiin shinjilgee ogoogui,tegeed...odoo bi zaluu shigee barildaj chadahgui geel usan nudleed baisan,daraa jilees ni,nyamdorjoos bolson gel yarij ehelsen biz dee,chi.boh hun shig avarga hun shig bai,yadaj er hun shig medevuu.
(202.180.216.237)
undesnii buhiin holboo shinechlegdeh yostoi gdg dr sanal neg bn gehdee dopingiin asuudliig orhigduulj bolohgui gdgiig anhaarah heregtei
(203.194.116.47)
barild barild saikhan barildaan harmaar bna
(122.201.18.131)
Допингт-донтогчдын холбоо байгуулаад л барилдаа ч дээ! Хэн хориглоод байгаа юм. Бvгд л хар тамхиныхан байна шvv дээ. ХА ХА ХА ХА ХА
(122.201.18.195)
Допингт-донтогчдын холбоо байгуулаад л барилдаа ч дээ! Хэн хориглоод байгаа юм. Бvгд л хар тамхиныхан байна шvv дээ. ХА ХА ХА ХА ХА
Amaraa (202.179.26.27)
tand amjilt xvsey