Оны хамгийн том хүлээлт
- 2012-12-10
- Дэлхий
- 0
Энэ онд техник технологийн ертөнцөд хамгийн их хүлээлт үүсгэж, интернэтээр хайгдсан зүйл бол “I-Phone 5” яах аргагүй мөн.

Энэ онд техник технологийн ертөнцөд хамгийн их хүлээлт үүсгэж, интернэтээр хайгдсан зүйл бол “I-Phone 5” яах аргагүй мөн. “Yahoo”-д хамгийн их анхаарлын төвд байсан уг утасны хувьд өмнөх загвараасаа том дэлгэцтэй, илүү хөнгөн, авсаархан, хурд сайтай, нимгэхэн гээд олны хүсэмжит ухаалаг утас болж байсан. Apple компанийн ээлжит томоохон бүтээгдэхүүн гарсан даруйдаа өмнөх загваруудаасаа 20 дахин илүү хувиар борлуулагдаж байсан ч яваандаа олны хэл амны бай болсон билээ. Мэдээж энэхүү утсанд бас нэг томоохон онцлог байгаа нь Стив Жобсоор нээгдээгүй анхны “I-Phone” байлаа.
Б.Бат
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)