Энэ онд гэрлэсэн Холливудын сайхан бүсгүйчүүд
- 2012-12-10
- Дэлхий
- 0
Энэ он холливудын сайхан бүсгүйчүүдийн гэрлэлтээр дүүрэн байлаа. Эрчүүдийн харцыг татаж, хайрыг булааж байсан 5 бүсгүй нэгэнтээ хань ижилтэй болж, нууцлаг асуулт байсан гэрлэлт нь тодорхой болж эхэлсэн.

Энэ он холливудын сайхан бүсгүйчүүдийн гэрлэлтээр дүүрэн байлаа. Эрчүүдийн харцыг татаж, хайрыг булааж байсан 5 бүсгүй нэгэнтээ хань ижилтэй болж, нууцлаг асуулт байсан гэрлэлт нь тодорхой болж эхэлсэн.

Натали Портман
“Хар хун” киноны од 31 настай жүжигчин Натали Портманыг сайхан бүсгүй биш гээд хэлчих хүн олдохгүй байх. Кинонд хамт тоглож байсан бүжигчин Бенджамин Миллипайдтай гэрлэсэн юм. Тэрбээр уг кинонд тоглосноор алдар хүнд болон ирээдүйн ханиа хоёуланг нь олж чаджээ. Тэд Калифорни дахь гэртээ еврей заншлаар гэрлэж, бие биендээ амлалт өгсөн гэнэ. Бусад олон алдартны адилаар Натали хуримаа өөрийн байшингийн гадаах цэцэрлэгтээ хийсэн байна. Энэ нь гэрэл зурагчдын дуран, шүтэн бишрэгчдээс хол байхад хамгийн тохиромжтой газар билээ. Натали Портман энэхүү онцгой өдөрт зориулж алдартай загвар зохион бүтээгчийн урласан бус энгийн урт ханцуйтай цагаан даашинз, толгойн чимэглэл зүүсэн байна. Ийнхүү тэднийг гэрлэсэнд бүх шүтэн бишрэгчид нь баярлаж, аз жаргал хүсэж байна.

Дрю Бэрримор
Өдгөө 37 настай жүжигчин Дрю Бэрримор энэ оны зургадугаар сарын 7-нд дахин гэрлэсэн. Түүний нөхөр бол Уилл Копельман бөгөөд хосууд одоо үрийн зулай үнэрлэж, аз жаргалдаа умбаж байгаа. Тэдний гэрлэх ёслолд жүжигчин Камерон Диаз, Риз Уизерспун, Жимми Фэллон нарын алдартнууд оролцсон байна.

Блейк Лайвли
“Ногоон дэнлүү” киноны гол дүрүүд Блейк Лайвли болон Райан Рейнольдс нарын гэрлэлт холливудын халуухан хосуудын гэрлэлтэд зүй ёсоор тооцогдож байна. Райан Рейнольдсын хувьд өмнө нь Скарлетт Йохонсантай гэрлэж байсныг Та бүхэн мэдэх биз ээ. Хосуудын хуримын бялуу 3 мянган ам.долларын үнэтэй байсан бол үүнээс ч үнэтэй зүйл нь 2 сая ам.долларын үнэтэй бөгж байжээ.

Жессика Биел
“Тэнгэрлэг нэгэн гэр бүл” киногоороо алдаршсан жүжигчин Жессика Биелийн нөхрийг танихгүй хүн бараг үгүй биз. Аравдугаар сарын 19-нд дуучин Жастин Тимберлэйктэй нууцхан гэрлэхдээ ягаан өнгийн даашинз сонгосон байсан. Хосуудын хувьд аль алиных нь анхны гэрлэлт гэдгээрээ нэлээдгүй нандин гэрлэлт болсон.

Энн Хэтэвэй
“Чөтгөрүүд Парадагаар гоёдог” киноны гол дүр, хүрэн үст Энн Хэтэвэй үнэт эдлэлийн мэтгэжилтэн Адам Шульмантай гэрлэсэн. Хосууд есдүгээр сарын 29-нд гэрлэхдээ Валентиногийн даашинз өмсч, 1920-иод оны загварын гоёлийг толйгодоо зүүсэн байсан гэж эх сурвалж бичжээ. Хосууд гэрлэлтээ сүр дуулиантай олны анхаарал хараан дор хийхийг хүсээгүй ч тэдний зургийг папарацциуд авч амжээ.
Б.Бат
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
МГЛЛУЭ (195.206.47.120)
Justin gomo bandi ...Tiim saixan xuuxniig avax gavya bguulsan gej vv