Ганын Ерөнхийлөгч ялалт байгуулав
- 2012-12-11
- Дэлхий
- 0
Ганын Ерөнхийлөгч Жон Махама сонгуульд ялалт байгуулсан гэж тус улсын Сонгуулийн комисс мэдэгдлээ.
Ганын Ерөнхийлөгч Жон Махама сонгуульд ялалт байгуулсан гэж тус улсын Сонгуулийн комисс мэдэгдлээ. Харин сөрөг хүчин эрх баригч Үндэсний ардчилсан конгресс нам нь сонгуулийн комиссын албан хаагчидтай хуйвалдсан хэмээн өнгөрөгч баасан гаригт явагдсан сонгуулийг булхайтай болсон гэж мэдэгджээ.
Сонгуулийн комиссын мэдээлснээр Ерөнхийлөгч Жон Махама Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд нийт сонгогчдын 50.7 хувийн санал авч, хоёр дахь шатны санал хураалт явуулахгүйгээр ялалт байгуулжээ. Учир нь нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал авсан тохиолдолд ялалт байгуулсанд тооцдог байна. Харин түүний гол өрсөлдөгч, сөрөг хүчний удирдагч Нана Акуфо-Аддо 47.74 хувийн санал авчээ.
Хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгуульд зургаан нэр дэвшигч өрсөлдсөн ч бусад дөрөв нь нэгээс дээш хувийн санал авч чадаагүй байна. Тэдний эсэргүүцлийн дараа Ерөнхийлөгч Ж.Махама бүх намын удирдлагуудыг ард түмний сонголтыг хүндэтгэхийг хүсчээ. Тэрбээр "Ард түмний дуу хоолой бол бурхны дуу хоолой" гэж мэдэгдсэн байна. Сонгуулийн дүнгийн дараа тус улсын сөрөг хүчнийхэн нийслэл Аккра хот дахь сонгуулийн комиссын байрны гадаа жагсч эсэргүүцлээ илэрхийлжээ. Харин цагдаа нар тэднийг тараахаар нулимс асгаруулагчаар буудсан байна.
Түүнчлэн сонгуулийн комисс болон Засгийн газрын байрнуудын эргэн тойрон дахь замыг танкаар хамгаалсан аж. Үүнээс өмнө сөрөг хүчний Шинэ эх оронч нам Нана Акуфо-Аддог сонгуульд ялалт байгуулсныг батлах хангалттай баримт бий гэж мэдэгджээ. Нана Афуко-Аддо 2008 оны сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Жон Махамад нэг хувийн саналаар ялагдсан бөгөөд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч байжээ.

Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)