Нигерийн сайдын ээжийг хулгайлжээ
- 2012-12-11
- Дэлхий
- 0
Нигерийн Сангийн сайд Нгози ОконжоИвеалагийн ээж Камене Оконжог
хулгайлсныг тус улсын албаныхан мэдээллээ. Профессор Камене Оконжо
өнгөрөгч ням гаригт Дельта муж дахь гэрээсээ хулгайлагджээ.

Үүнтэй холбогдуулан Сангийн яам "Сайд Оконжо Ивеала саяхан нэг бус удаа заналхийлэлд өртсөн" гэж мэдэгдэв. Гэсэн ч түүний ээжийг хулгайлсан хэрэг энэ явдалтай холбоотой эсэхийг батлаагүй юм. Нигери нь хүний хулгайгаар дэлхийд толгой цохидог орнуудын нэг бөгөөд ийм төрлийн гэмт хэргээр хамгийн их ашиг олдог гэнэ.
Ялангуяа газрын тосоор баялаг Дельта мужид хамгийн их гардаг байна. Гэхдээ Сангийн сайдын ээж шиг дээд хүрээнийхэн өртөх нь тун ховор тохиолдол аж. Уг хэргийн дараа аюулгүйн албаны нэгэн албан хаагч Камене Оконжог хулгайлагдсан явдлыг улстөр юм уу мөнгөнөөс үүдэлтэй эсэхийг мэдээлэхээс татгалзжээ.
Сангийн сайд ОконжоИвеала дээд хүрээнийхний авлига, хээл хахуулийг арилгах кампанит ажлыг тэргүүлдэг байна. Үүнтэй холбогдуулан түүнийг өнгөрөгч хавар Дэлхийн банкны ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байжээ. Хэдийгээр Оконжо-Ивеала нэр дэвшигчдийг дотор чансаа өндөр байсан ч Өмнөд Солонгосын уугуул АНУ-ын суугуул Жим Ён Кимд энэхүү өндөр албан тушаалыг алдсан юм. Юутай ч ажиглагчид хүний хулгай улстөрийн шалтгаантай байх нь нэн ховор тохиолдол гэж дүгнэжээ.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)