Алла Пугачевад үнэт эдлэлүүд бэлэглэжээ
- 2012-12-11
- Дэлхий
- 0
Оросын эстрадын хатан хаан Алла Пугачевагийн 30 саяын рубль, монгол
төгрөгөөр бодвол бараг нэг тэрбум 350 саяын үнэтэй хүзүүний зүүлт,
бугуйвч, бөгж гээд бүгд очир эрдэнэ, цагаан алт, индранил шигтгээ гээд
нүд гялбам үнэт эдлэлүүд нь хүмүүсийг алмайруулжээ
Оросын эстрадын хатан хаан Алла Пугачевагийн 30 саяын рубль, монгол төгрөгөөр бодвол бараг нэг тэрбум 350 саяын үнэтэй хүзүүний зүүлт, бугуйвч, бөгж гээд бүгд очир эрдэнэ, цагаан алт, индранил шигтгээ гээд нүд гялбам үнэт эдлэлүүд нь хүмүүсийг алмайруулжээ. Ийм тансаг эрдэнэсийн зүүлт, чимэглэл бэлэглэсэн хүн нь түүний нөхөр Максим Галкин аж.
Алла хэлэхдээ "Би хэзээ ч алт эрдэнэсийг нэг их сонирхож байгаагүй. Хэзээ ч зүүж байгаагүй. Харин Максим намайг ятгаж чадлаа. Би чинь ер нь ингэхэд "асар үнэтэй" эмэгтэй шүү" хэмээн Алла инээд алдан хариулжээ.
Түүний нөхөр Максим Галкин өнгөрсөн жил буюу хуриман дээрээ "Энэ бол Очир эрдэнэ, цагаан алтанд шигтгэсэн хааны сапфир. Бүхнийг хайртдаа зориуллаа" гэж зарлаж байжээ . Өмнө нь Алла Пугачева энэ эрдэнээсээ ганцхан удаа зүүжээ. Хуриман дээрээ. Тэгэхдээ бүгдийг биш, зөвхөн бөгж, бугуйвч хоёрыг нь. Харин одоо буюу бүтэн жилийн дараа үнэт эдлэлээ цогцоор нь зүүж гоёжээ. Алла Пугачева "Үнэт эдлэлийг зүүхдээ жинхэнэ ёсоор гоёх ёстой" гэж үздэг юм байна. Иймээс түүний ойр дотны хүмүүс "Алла хайртынхаа бэлгээр гоёхын тулд турсан. Их гоолиг болж чадсан. Үнэхээр хатан зоригтой" гэж ярьжээ.

У. ЕСҮЙ

Сэтгэгдэл (0)