Сирийн дүрвэгчдийн тоо 500 мянга хүрчээ

Цуст мөргөлдөөн 20 сар үргэлжилсэн Сири улсын дүрвэгчдийн тоо 500 мянга хүрээд байгааг НҮБ-аас мэдэгдлээ. 

Цуст мөргөлдөөн 20 сар үргэлжилсэн Сири улсын дүрвэгчдийн тоо 500 мянга хүрээд байгааг НҮБ-аас мэдэгдлээ. Гэхдээ энэ бол зөвхөн НҮБ-д бүртгэгдсэн дүрвэгсэд юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Ливан, Ирак, Йордан, Турк зэрэг хөрш зэргэлдээ улсуудад дүрвэн гарагсдын тоо 500 мянга хол даваад байгаа гэнэ. Өнгөрсөн сард гэхэд л  нэг өдрийн дотор 3500 орчим дүрвэгсэд хилийн зурвас алхсан байна. Дүрвэгсдийг тоогоор нв авч үзвэл Ливан улсад 154 мянган, Йорданд 142, Турк руу 136, Ирак руу 65 мянган дүрвэгсэд гарсан байна.

Б.Бат

www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)