Хойд Солонгосын холын тусгалт пуужингийн туршилт амжилттай болжээ

Хойд Солонгос холын тусгалтай пуужингийн ээлжит туршилтаа өнөө өглөө хийсэн бөгөөд амжилттай болсон талаар хэвлэлүүд шуугиж байна. 
Хойд Солонгос холын тусгалт пуужингийн ээлжит туршилтаа өнөө өглөө хийсэн бөгөөд амжилттай болсон талаар хэвлэлүүд шуугиж байна. Энэхүү туршилж нь Хойд Солонгосын шинэ удирдагчийн хийсэн хоёр дахь удаагийн туршилт нь байсан юм. Өмнөд Солонгос болон Япон улс энэ удаагийн туршилтийн хөөргөлт болсныг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Хойд Солонгосын энэхүү туршилтаа зогсоохыг шаардсаар байгаа билээ. Хойд америкийн агаараас хамгаалах албаны албан тушаалтан мэдэгдэхдээ “АНУ-ын агаарын хамгаалалтын системд өглөө 7.49-д пуужингийн дохио илэрсэн. Гэхдээ Хойд америкт пуужингийн жаахан хэлтэрхий ч аюул заналхийлэл авчраагүй” гэжээ. Харин Японы улсын зүгээс “Хойд Солонгосын пуужингийн нэгээхэн хэсэг Солонгосын хойгийн өмнөд хэсэгт, өөр нэг хэсэг нь Филлипинд унасан” гэж мэдэгдэв. Хойд солонгосын алсын тусгалтай пуужингийн туршилт амжилттай болсонтой хбологдуулж Өмнөд Солонгос болон Японы тэргүүнүүд яаралтай хуралдахаар зэхэж байна. 

Б.Бат
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)