Аврах багийн ноход машин барьж сурч байна

Шинэ Зеландын аврах багийн ноход машин барьж сурч байна. Монти, Портер, Гинни нэртэй тэд өөрсдийгөө хүнээс дутахааргүй ухаантай гэдгээ харуулахаар шийдсэн бөгөөд амьтан сургагч багшаараа заалган машин чадварлаг барьж сурцгааж байгаа аж.
Шинэ Зеландын аврах багийн ноход машин барьж сурч байна. Монти, Портер, Гинни нэртэй тэд өөрсдийгөө хүнээс дутахааргүй ухаантай гэдгээ харуулахаар шийдсэн бөгөөд амьтан сургагч багшаараа заалган машин чадварлаг барьж сурцгааж байгаа аж. Зургаан сарын тасралтгүй бэлтгэл гэдэг чамгүй их хичээл, зүтгэл хөдөлмөр бөгөөд үүний үр дүнд тэд ихийг сурчээ.
Хэдэн долоо хоногийн турш жинхэнэ машин дээр завгүй сургуулилт хийсний эцэст тэд жолооны ард тухлан сууж, машинаа асааж, араагаа сольж, хөдөлгөж чаддаг болсон байна. Тэдэнд амьтан сургагч Марк Ветте болон түүний багийнхан хэрхэн машин барихыг зааж өгч байгаа бөгөөд бодитоор сургуулилт хийхээсээ өмнө машины эд ангийг дуурайлган хийсэн хиймэл хэрэгслүүд дээр олон удаа сургуулилт хийсэн гэнэ. Эхэн үедээ тэд шулуун замд хэт хурдлан давхиж байсан бөгөөд хурдаа тааруулан явж, эргэлтүүдийг хийж сурч байгаа аж. Хөл богинотой эдгээр амьтдын хувьд тоормозыг гишгэх тал дээр асуудал үүсч байгаа бөгөөд ямар нэгэн аргаар энэхүү бэрхшээлийг шийдчихвэл асуудалгүй машин барих юм байна.


Доорхи бичлэгийг үзнэ үү...

 



О.УДВАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)