Амьд барби ”ихэр”-ээ олжээ
- 2012-12-12
- Дэлхий
- 0
"Амьд барби" хэмээн цахим ертөнцөөр шуугиан дэгдээгээд буй Валерия
Лукьяноватой өөлөхийн аргагүй адилхан өөрийгөө яг л хүүхэлдэй шиг
болгосон нэг бүсгүй гарч иржээ.
"Амьд барби" хэмээн цахим ертөнцөөр шуугиан дэгдээгээд буй Валерия Лукьяноватой өөлөхийн аргагүй адилхан өөрийгөө яг л хүүхэлдэй шиг болгосон нэг бүсгүй гарч иржээ. Доминика буюу жинхэнэ нэр нь Ольга Оленик хэмээх энэ бүсгүй мөн л Украины Одесс хотоос гаралтай нэгэн аж.
Тэрбээр мэс ажилбарын тусламжтайгаар өөрийн дүр төрхийг барби шиг болгожээ. Мөн таван жилийн өмнөөс Валериятай интернэтээр танилцжээ. Тэдний үсний засалт, нүүр будалт, хувцаслалт ч тун ч адилхан болохоор хүмүүс ихэр эсвэл төрсөн эгч дүүс хэмээн андуурдаг байна.
Амьдаараа барби болсон хоёр бүсгүй оюун ухаан, онгод хийморийн талаархи нэг тасалбар нь 50 фунтийн үнэтэй лекцийг уншдаг гэнэ. Мэдээж энэ лекцэд тухайн сэдвийг сонирхсон гэхээсээ илүүтэй тэднийг харах гэсэн хүмүүс ирдэг байна.
"Амьд барби" хэмээн цахим ертөнцөөр шуугиан дэгдээгээд буй Валерия Лукьяноватой өөлөхийн аргагүй адилхан өөрийгөө яг л хүүхэлдэй шиг болгосон нэг бүсгүй гарч иржээ. Доминика буюу жинхэнэ нэр нь Ольга Оленик хэмээх энэ бүсгүй мөн л Украины Одесс хотоос гаралтай нэгэн аж. Тэрбээр мэс ажилбарын тусламжтайгаар өөрийн дүр төрхийг барби шиг болгожээ. Мөн таван жилийн өмнөөс Валериятай интернэтээр танилцжээ. Тэдний үсний засалт, нүүр будалт, хувцаслалт ч тун ч адилхан болохоор хүмүүс ихэр эсвэл төрсөн эгч дүүс хэмээн андуурдаг байна.
Амьдаараа барби болсон хоёр бүсгүй оюун ухаан, онгод хийморийн талаархи нэг тасалбар нь 50 фунтийн үнэтэй лекцийг уншдаг гэнэ. Мэдээж энэ лекцэд тухайн сэдвийг сонирхсон гэхээсээ илүүтэй тэднийг харах гэсэн хүмүүс ирдэг байна.
Г.НЯМ

Сэтгэгдэл (1)
маралгоо (202.179.11.94)
эвгүй юм аа