У.Чавест хэдхэн сарын нас үлдсэн гэнэ

"Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавест хэдхэн сарын нас үлдсэн. Тэр хамгийн ихдээ ирэх дөрөвдүгээр сар хүртэл амьдарна" гэж АНУ-д амьдарч буй Венесуэлийн эмч Хосе Рафаэль Маркино хэлжээ.
"Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавест хэдхэн сарын нас үлдсэн. Тэр хамгийн ихдээ ирэх дөрөвдүгээр сар хүртэл амьдарна" гэж АНУ-д амьдарч буй Венесуэлийн эмч Хосе Рафаэль Маркино хэлжээ. Тэр У.Чавесын эрүүл мэндийн багт ажиллаж буй нэгнээс энэ мэдээллийг авсан гэнэ.
У.Чавес нийслэл Каракас болон Кубын нийслэл Гавана хотод эрүүл мэндийн тусгай багтай байгаа аж. Тэдний дүгнэснээр У.Чавест 2-3 сарын л нас үлджээ. Доктор Хосе Рафаэль Маркино өнгөрөгч онд У.Чавесын эрүүл мэндийн багт ажиллаж байхдаа түүнд хэдхэн сарын нас үлдсэн хэмээн мэдэгдэж байсан бөгөөд ч үүний улмаас тэрбээр АНУ уруу дүрвэсэн юм.
Юутай ч тэрбээр У.Чавес залгамжлагчаа сонгосны дараа "У.Чавесын амьдрах хугацаа ирэх оны дөрөвдүгээр сараас хэтрэхгүй. Хорт хавдар нь дахин ургаж түрэмгийлэх шатандаа орсон" гэж мэдэгдлээ.
Дашрамд дурдахад, 1998 оноос хойш Венесуэлийн төрийн тэргүүнээр ажиллаж буй У.Чавес өөрийн албан тушаалыг өвлөх хүнээр дэд Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайдын албыг давхар хашигч Николас Мадурог сонгосон юм. Өдгөө 58 настай У.Чавес өнгөрөгч аравдугаар сард Венесуэлийн Ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь 2018 онд дуусна.

Э.ТӨГС
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)