Орос Хятадаас илүү чухал түнш

 Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов "ОХУ Хятадаас илүү чухал түнш" гэжээ. Гэхдээ зөвхөн тус улсын хувьд ийм байна хэмээн мэдэгдсэн юм.
Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов "ОХУ Хятадаас илүү чухал түнш" гэжээ. Гэхдээ зөвхөн тус улсын хувьд ийм байна хэмээн мэдэгдсэн юм.
Тэрбээр өнгөрөгч даваа гаригт Засгийн газрын хуралдаан дээр ийнхүү хэлсэн бөгөөд "Туркменистаны хувьд ОХУ Хятадаас илүү чухал стратегийн түнш. ОХУ-ын энэ байр суурь улам бүр нэмэгдэж байна" гэж нэмж хэлжээ. Өнөөдөр Туркменистаны ард түмний гол баяруудын нэг болох аж.
Г.Бердымухамедов "Төвийг сахисан өдөр" хэмээх уг баярын өмнө олон нийтэд хандан үг хэлсэн нь энэ юм. 1995 оны арванхоёрдугаар сарын 12-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Туркменистаны төвийг сахисан гадаад бодлогын тогтоолыг дэмжин баталжээ. Юутай ч Н.Бердымухамедов энэ өдрийн өмнө Туркменистан Улс 2013-2017 онд ОХУ-ыг дэмжсэн гадаад бодлого баримтална хэмээн онцолсон.

Э.ТӨГС
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)