Европын холбоо Хойд Солонгост сануулга өгөв

Европын холбооны гишүүн 27 орны Гадаад харилцаа сайд нар Бельгийн нийслэл Брюссель хотод уулзах үеэрээ Хойд Солонгосыг пуужин хөөргөхгүй байхыг сануулсан хамтарсан мэдэгдэл хийлээ.
Европын холбооны гишүүн 27 орны Гадаад харилцаа сайд нар Бельгийн нийслэл Брюссель хотод уулзах үеэрээ Хойд Солонгосыг пуужин хөөргөхгүй байхыг сануулсан хамтарсан мэдэгдэл хийлээ.
Тэд Хойд Солонгосыг олон улсын хууль тогтоомж зөрчиж бүс нутгийн аюулгүй болон тогтвортой байдалд аюул занал учруулахгүй байхыг сануулав. Тус улс энэ сарын 10-22-нд алсын зайн тусгалтай пуужин хөөргөнө гэж мэдэгдэж байсан бөгөөд энэ хугацааг 29 хүртэл сунгаснаа дахин мэдэгдсэн байна.
Хэрвээ Хойд Солонгос Европын холбооны шаардлагыг үл тоон пуужин хөөргөвөл тэд Пхеньяний эрх баригчдад дипломат болон санхүүгийн чангаруулсан хориг арга хэмжээ авч НҮБын Аюулгүйн зөвлөлд Хойд Солонгосыг бүс нутгийн аюул байдалд заналхийлсэн, олон улсын хууль тогтоомж зөрчсөн гэх асуудлаар гомдол мэдүүлж арга хэмжээ авхуулах гэнэ.

Э.ТӨГС
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)