Малид цэргийн сургагчид илгээхээр боллоо

  Малид цэргийн сургагч томилох шийдвэрийг Европын холбооны гишүүн 27 орны Гадаад харилцааны сайд нар өнгөрөгч даваа гаригт Брюссель хотод уулзах үеэр гаргажээ. Мөн сургагч багш нарын аюулгүй байдлыг хангах тусгай цэргийн салаа илгээх аж.
  Малид цэргийн сургагч томилох шийдвэрийг Европын холбооны гишүүн 27 орны Гадаад харилцааны сайд нар өнгөрөгч даваа гаригт Брюссель хотод уулзах үеэр гаргажээ. Мөн сургагч багш нарын аюулгүй байдлыг хангах тусгай цэргийн салаа илгээх аж. Европын цэргийн мэргэжилтнүүд Малийн Үндэсний армийн бие бүрэлдэхүүнийг дасгалжуулахын сацуу бүтцийн өөрчлөлт хийхэд нь туслах аж. Албаныхны мэдэгдсэнээр 200 орчим сургагч Малийн нийслэл Бамакод хотод 15 сар ажиллана.
Өнгөрөгч онд Ливид дарангуйлагч Муаммар Каддафийн дэглэм нурсантай холбоотойгоор Малид эмх замбараагүй үүсчээ. Учир нь Малийн Туарег омгийнхонд М.Каддафи санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байж. Одоо санхүүгийн дэмжлэггүй болсон тус омгийнхон эмх замбараагүй байдал дэгдээн улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сараас салан тусгаарлах дайн өдүүлж буй нь энэ юм. Тэд Малийн газар нутгийн гуравны хоёрыг багтаасан Азавад хэмээх улс байгуулснаа зарласан юм.

Э.ТӨГС
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)