Хөхөндөө силикон шахуулсан хэмээн кокайн хил давуулахыг завджээ
- 2012-12-13
- Дэлхий
- 0
Хөх томруулах мэс засал хийлгэж, силикон шахуулсан гэх Панамын нэгэн
бүсгүй Испанийн хилээр хар тамхины төрлийн бодис кокайныг хууль бусаар
авч гарах гэж байгаад баригджээ.
Хөх томруулах мэс засал хийлгэж, силикон шахуулсан гэх Панамын нэгэн бүсгүй Испанийн хилээр хар тамхины төрлийн бодис кокайныг хууль бусаар авч гарах гэж байгаад баригджээ. Тэрээр хар тамхины өлгий гэгддэг Өмнөд Америкаас нисч ирсэн байсан бөгөөд Барселона хотын “Парт” олон улсын нисэх буудал дээрээс саатуулагдсан байна.
20 настай залуухан бүсгүйн биед шалганы ажилтнууд үзлэг хийсэн бөгөөд тэрээр хөхөн доороо хоёр уут бүхий нийт 1,4 кг кокайныг нуусан байжээ. Тэрээр анх хүний биед хортой уг бодис хууль бусаар хил дамнуулах байгаагаа үгүйсгэж, биед нь үзлэг хийхийг эсэргүүцсэн бөгөөд эцэст нь ийнхүү баригдсан аж. Тэрээр хоёр сарын өмнө мэс засал хийлгүүлсэн хэмээн мэдүүлсэн боловч шарх нь сайн аниагүй, хөхнөөс их хэмжээний цус гарч байсан нь мэс засал хийлгээд удаагүй байсныг илтгэж байсан бөгөөд шархны цаанаас ууттай цагаан зүйл цухуйн ил харагдаж байсан гэнэ. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэн, хөхөн дотроо нуусан байсан кокайныг гаргаж авч, аюулгүй болгосон байна.
Испанийн цагдаагийн газрынхны хэлж байгаагаар, энэ мэтчилэн жил бүр хэдэн мянган хүн хууль бус хар тамхины төрлийн бодисыг хууль бусаар хил давуулахыг завддаг бөгөөд тус хэрэг хөхөндөө кокайн нууж гаргахыг завдсан анхны тохиолдол болж байгаа аж. Илрүүлсэн кокайний нийт өртөг хамгийн хямдаар тооцож үзэхэд, 80000 ам.доллар болсон байна.

О.УДВАЛ

Сэтгэгдэл (1)
baagii (202.179.20.160)
yoooo yamar dagz geheeree sharhaa edgeej barihgui ingej soliordog bna aa