Энэ онд хамгийн олон сэтгүүлч баривчлагджээ
- 2012-12-13
- Дэлхий
- 0
АНУ-д төвтэй Сэтгүүлчдийг хамгаалах хорооны судалгаагаар энэ онд дэлхийд
хамгийн олон сэтгүүлч баривчлагджээ. Өөрөөр хэлбэл үүнээс өмнө ийм олон
сэтгүүлч нэг жилийн дотор баривчлагдаж байгаагүй аж.

Сэтгүүлчдийн хамгаалах хорооныхон энэ сарын эхний байдлаар дэлхийн 27-нд 232 сэтгүүлч, гэрэл зурагчин, эрхлэгч хоригдсоныг тогтоожээ. Харин тэдгээрийг Турк Улс хамгийн олон буюу 49 сэтгүүлч, эрхлэгчийг энэ онд торны ард суулгаснаараа жагсаалтыг тэргүүлжээ. Тэдний дийлэнх нь курд үндэстэн бөгөөд Засгийн газрын эсрэг болон алан хядах үйл ажиллагаанд холбоотой хэмээн буруутгагджээ.
Харин хоёрдугаар байрт Иран Улс 45 сэтгүүлчтэйгээр орсон байна. Тэгвэл манай урд хөрш Хятад Улс 32 сэтгүүлчтэйгээр гуравдугаар байрт бичигджээ. Тэдний араас эхний аравт Эритрей, Сири, Вьетнам, Азербайжан, Этиоп, Укбекистан, Саудын Араб оржээ. Харин манай хойд хөрш ОХУ болон АНУ-д нэг ч сэтгүүлч хоригдоогүй байна. Үүнээс гадна энэ онд 65 сэтгүүлч бусдын гарт амь үрэгджээ.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)