Ёкозүна Харумафүжигийн цолны найр боллоо

Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харумафүжигийн цолны найр 2012 оны 12 дугаар сарын 9-нд Токио хотын “Окура” зочид буудалд болжээ.
Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харумафүжигийн цолны найр 2012 оны 12 дугаар сарын 9-нд Токио хотын “Окура” зочид буудалд болжээ. 1600 гаруй зочин хүрэлцэн ирсэн цолны найрын үеэр Харумафүжи ярихдаа “Энд ингээд зогсож байгаа минь төрүүлж өсгөсөн аав ээж, тусалж дэмжсэн дэвжээний эзэн, багш нар, та бүхний ач тус юм” гэжээ.   
Түүний цолны найранд ирсэн хамгийн хүндтэй зочин нь мэргэжлийн сүмогийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж байлаа. Тэрбээр шинэхэн Ёкозүна Харумафүжид баяр хүргэн амжилт хүссэн байна. Тэрбээр өгүүлэхдээ “Би ч гэсэн ёкозүна цолтой анхны тэмцээндээ арав ялж байлаа. Хоёр дахь тэмцээнээс л жинхэнэ хүч чадал харагдана. Ирэх тэмцээнд л аварга уу, арслан уу гэдгийн ялгаа харагдана” гэв. Нэг зүйлийг онцлоход Ёкозүна Харумафүжигийн сүмогийн дээд цолд хүрсэн анхны башёдоо 9 давж, зургаа унасан гэсэн тийм ч таатай бус амжилт үзүүлсэн билээ.






Ч. БАТЦЭЦЭГ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (79.85.160.24)

    2012-12-13

    amjilt