ОХУ терроризмын аюултай орнуудын эхний 10-т багтлаа
- 2012-12-13
- Дэлхий
- 0
Австралийн "Глобал Терроризм Индекс" байгууллагын судалгаагаар ОХУ-ын терроризмын аюул өндөр орнуудын есдүгээр байрт бичигдлээ.

Түүний араас Пакистан, Афганистан, Энэтхэг, Йемен, Сомали, Нигери, Тайланд, ОХУ, Филиппин оржээ. Манай хойд хөршид өнгөрөгч 10 жилийн хугацаанд 182 террорист халдлага гарч 159 хүн амь үрэгдэж, 431 хүн шархаджээ. Тэгвэл манай урд хөрш Хятад Улс жагсаалтын 23 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна.
"Глобал Терроризм Индекс" байгууллага дэлхийн орнуудыг терроризмын аюулаар нь 10-0 гэсэн оноогоор дүгнэсэн бөгөөд 0 оноо авсан 43 оронд Монгол Улс багтжээ. Өөрөөр хэлбэл Монгол Улс терроризмын аюулгүй орноор тодорсон юм. Харин терроризмын аюул хамгийн өндөр Ирак Улс 9.56 оноо авсан байна.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (2)
монголын нацист (37.220.180.150)
Монгол оронд хужаагийн терррористууд ороод ирчихсэн. Онцлог нь монгол хүмүүсийг л алдаг_. тахир дутуу болгодог.
Sanaa zovj baina (118.186.207.7)
iim ayultai Oros oron baihad Gadaad yavdliin Bold said orosiig visgui bolgono geed guigeed baih yum. Bolimoor yum Hiih yumaa olj yadsan yum shig