Казахстаны хилийн харуул бүх насаараа хоригдох ял сонсов

Казахстаны Хятадтай залгаа хилийн харуул 19 настай шинэ цэрэг Владислав Челах бүх насаараа хоригдох ял сонслоо.
Казахстаны Хятадтай залгаа хилийн харуул 19 настай шинэ цэрэг Владислав Челах бүх насаараа хоригдох ял сонслоо. Тэрбээр өнгөрөгч зун Хятадын хилийн ойролцоох заставт 15 хүний аминд хүрчээ.
 Казахстаны шүүх өнгөрөгч мягмар гаригт түүний энэ хэрэгт бүх насаар нь хорих ял оноосон юм. В.Челах тавдугаар сард хамт алба хааж байсан 14 харуул болон нэг энгийн иргэнийг буудан хөнөөсөн бөгөөд хохирогчдын цогцсыг шатаажээ. Үүнээс хэдэн өдрийн дараа цогцсууд олдож В.Челах баривчлагджээ.

 Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)