“Арсеналь” 62 сая еврогоор тамирчин авна
- 2012-12-15
- Спорт
- 0
Английн “Премьер Лиг”-ийн “Арсеналь” клуб өвлийн солилцоо наймаанд 62
сая орчим евро зарцуулахаар болсон талаар хөлбөмбөгийн мэдээллийн
www.goal.com сайт мэдээллээ.
Английн “Премьер Лиг”-ийн “Арсеналь” клуб өвлийн солилцоо наймаанд 62 сая орчим евро зарцуулахаар болсон талаар хөлбөмбөгийн мэдээллийн www.goal.com сайт мэдээллээ. “Арсеналь” клубийн тухайд сүүлийн үед тун тааруу формтой байгаа бөгөөд одоогоор тэд 24 оноотойгоор “Премьер Лиг”-ийн хүснэгтийн долдугаар байрт бичигдэж байна. Үүнтэй холбоотойгоор “Арсеналь”-ийн хөгжөөн дэмжигчид баг нь ирэх жилийн Аваргуудын лигийн тэмцээнд оролцох эрхээ авч чадахгүй байх вий гэж ихэд санаа зовж байгаа аж.
Тус сайтын мэдээлснээр “Арсеналь”-ийнхан 62 сая еврогоо гол төлөв залуу авьяастнуудыг худалдан авахад зарцуулах юм байна. Гэхдээ тэд нэг туршлагатай тамирчин худалдан авахаар төлөвлөж буйг тус сайт онцолжээ. Тэр нь “Ливерпуль” клубийн хаалгач Пепе Рейна аж.

У.ЕСҮЙ

Сэтгэгдэл (0)