Х.Мубаракийн хөрөнгийг битүүмжлэв

Испанийн цагдаа нар Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн хөрөнгийг битүүмжилжээ.
Испанийн цагдаа нар Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн хөрөнгийг битүүмжилжээ. Египетэд олон арван жил төр барьсан удирдагчдыг түлхэн унагах Ойрхи Дорнодын цөөнгүй орныг хамарсан эсэргүүцлийн "Арабын хавар" хэмээх ажиллагаа давалгаалж төрийн эрхийг 30 жил барьсан Хосни Мубарак огцорсон юм.
Үүний дараа түүнийг улсад их хэмжээний хохирол учруулсанд буруутган хилийн чанад дахь дансуудыг нь битүүмжлэхийг Каирын албаныхан олон улсаас хүссэн юм. Энэ дагуу Испанийн тал Х.Мубаракийг нууц хөрөнгийг илрүүлжээ. Испанийн албаныхны мэдээлснээр, Х.Мубарак тус улсад 18.4 сая орчим еврогийн хадгаламж, 10 сая еврогийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, тансаг зэрэглэлийн автомашин эзэмшиж байжээ.
Египетийн эрх баригчид Х.Мубаракаас гадна түүний засаглалын үед төрд томоохон албан тушаал хашиж байсан 130 хүний гадаад дахь данс болон бусад эд хөрөнгийг битүүмжлэхийг олон улсаас хүссэн байна. Үүнээс өмнө Х.Мубаракийн нэр дээрх 441 сая ам.долларыг Швейцарь, 85 сая фунт стерлингийг Британийн албаныхан битүүмжлээд байсан юм.
Х.Мубарак түүнийг огцрохыг шаардсан олон нийтийн эсэргүүцлийн ажиллагааг хүчээр дарахыг оролдсоны улмаас 900 орчим хүн амь үрэгдэж, 6000 гаруй хүн гэмтэж бэртсэн. Тиймээс тэр өнгөрөгч оны хоёрдугаар сард арга буюу албан тушаалаасаа огцорсон бөгөөд жагсаалын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн үхэлд буруутгагдан хоригдоод байгаа юм.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)