АНУ-ын бага сургуульд амь үрэгдэгсдийг тогтоожээ
- 2012-12-17
- Дэлхий
- 0
АНУ-ын Коннектикут мужийн Ньютаун хотын "Сэнди Хүүк" хэмээх бага
сургуульд нэгэн өсвөр насны хүү гал нээсний улмаас 26 хүн нас барсан
агаад тэдний 20 нь хүүхэд байжээ.

Адам Ланза энэхүү халдлагыг үйлдэхээс өмнө ээжийгээ хөнөөсөн байна. Албаныхан саяхан амь үрэгдсэн хүмүүсийн нас болон нэрсийг тогтоосон байна. Тэгэхэд амь үрэгдсэн хүмүүс бүгд эмэгтэй хүн байжээ. Харин тэдний зургаа нь томчууд байжээ. А.Ланза тэднийг нэг бус удаа буудаж дараа нь өөрийнхөө амийг егүүтгэжээ.
Уг хэрэгтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ньютаун хотод зочилж хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзжээ. Энэ үеэр тэрбээр нулимс дуслуулан галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэжээ. АНУ-д насанд хүрсэн хүн бүр галт зэвсэг эзэмших эрхтэй бөгөөд тус улсын хүн амын талаас илүү хувь нь хувь даа галт зэвсэгтэй байдаг гэнэ.
Уг халдлага АНУын түү хэнд сур гууль, коллеж, их сургуулийн хэмжээнд гарсан хоёр дахь хамгийн олон хүний аминд хүрсэн хэрэгт тооцогдож байна. 2007 онд Виржиниагийн Технологийн сургуульд нэгэн оюутан халдлага үйлдсэний улмаас 32 хүн амь үрэгдэж, үүнээс олон хүн шархдаж байжээ.


Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)