Колумбын генерал АНУ-д 13 жил хоригдоно

АНУ-ын Холбооны шүүх Колумбын генерал Маурисио Сантойод 13 жилийн хорих ял оноолоо.
АНУ-ын Холбооны шүүх Колумбын генерал Маурисио Сантойод 13 жилийн хорих ял оноолоо. Тэрбээр Колумбын экс Ерөнхийлөгч Альваро Урибегийн аюулгүй албаны тэргүүнээр 2002-2005 онд ажиллаж байхдаа хууль бус хар тамхины наймаа эрхлэгч хагас цэргийн зохион байгуулалттай "Колумбын өөрийгөө хамгаалах нэгдсэн хүчин" хэмээх бүлэгтэй холбоотой ажилладаг байжээ.
Уг бүлэг Колумбад олон хүний аминд хүрсэн цөөнгүй халдлага үйлдсэн бөгөөд АНУ террорист байгууллагынхаа жагсаалтад оруулаад байжээ. Үүнээс гадна тэтгэвэртээ гарсан цагдаагийн генерал М.Сантойог 125 мянган ам.доллараар торгосон байна.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)