А.Политковскаягийн хэрэгт буруутай этгээдийг хорьжээ
- 2012-12-17
- Дэлхий
- 0
Дэлхий нийтийн анхаарлыг татсаар буй цөөн хэдэн хүн амины хэрэг байдгийн
нэг нь нэрт сэтгүүлч Анна Политковскаягийн хэрэг. Түүний үхэлд буруутай
цагдаагийн хуучин офицер Дмитрий Павлюченковт Москвагийн шүүх 11 жилийн
хорих ял оноожээ.

Шүүх түүнийг А.Политковскаягийн үйл хөдлөлийг тагнаж байсныг болон аллага түүний зэвсгээр үйлдэгдсэнийг тогтоосон байна. Хүний эрхийн тэмцэгч, сэтгүүлч А.Политковская 2006 оны аравдугаар сард Москва дахь байрныхаа өмнө буудуулан амь үрэгджээ. Түүний үхэлд албаныхан зургаан хүнийг сэжиглэн баривчилсан бөгөөд дэд хурандаа Павлюченков тэдний нэг аж.
Д.Павлюченков 11 жилийн хорих ялаас гадна А.Политковскаягийн хүүхдүүдэд гурван сая рублийн нөхөн төлбөр төлөхөөр болжээ. Хэдийгээр шүүх гурван сая рублийн нөхөн төлбөр төлөхийг үүрэгдсэн ч А.Политковскаягийн гэр бүл 10 сая рубль нэхэмжилж байгаа аж. А.Политковская Чечений дайн, Кремлийн эрх баригчдыг шүүмжилж бичдэг байсан бөгөөд үүний улмаас амиа алдсан юм.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)