Сирийн Засгийн газар хяналтаа алдаж байна
- 2012-12-17
- Дэлхий
- 0
Тус улсын ойрын холбоотон гэгдээд буй ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд Михайл Богданов ийнхүү хэлжээ.
Тус улсын ойрын холбоотон гэгдээд буй ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд Михайл Богданов ийнхүү хэлжээ. Энэ нь Дамаскийн эрх баригчид сөрөг хүчнийхэнд ялагдаж магадгүй гэж ам нээсэн ОХУ-ын албаны хүний анхны мэдэгдэл болж байна. М.Богданов "Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын хүчин олон газарт хяналтаа алдаж байна" гэжээ. Үүнтэй холбогдуулан Сирийн Засгийн газар сөрөг хүчний эсрэг "P-11" хэмээх тактикийн баллистик пуужин хэрэглэж эхэлжээ.
Гэсэн ч Дамаск уг мэдээллийг няцаасан байна. Харин НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен "Бид Сирийн Засгийн газрыг сөрөг хүчний эсрэг иймэрхүү ойрын зайн тусгалтай пуужин хэрэглэж байгааг тогтоосон" гэж мэдэгджээ. Тэрбээр мөн "Миний бодлоор Дамаск дахь дэглэм нурж байна" гэжээ. Түүнчлэн М.Богданов "Харамсалтай нь бид Сирийн сөрөг хүчний ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй байж чадахгүй" гэжээ.

Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)