Хөлдөх дөхсөн заануудад архи уулгаж аварчээ

Польшоос ирсэн хоёр зааныг Сибирийн их хүйтэнд хөлдөхөөс сэргийлж, орос эр архи уулгаж аварчээ.

Польшоос ирсэн хоёр зааныг Сибирийн их хүйтэнд хөлдөхөөс сэргийлж, орос эр архи уулгаж аварчээ. Новосибирск мужийн удирдлагуудын хэлж байгаагаар эдгээр заанууд нь Польшийн циркээс ирж явсан Ази заанууд байсан бөгөөд ачигдаж явсан модон саравч нь галд шатсаны улмаас -40 хэмийн тэсгим хүйтэнд замын голд гацаж, хөлдөх аюултай нүүр тулсан байна.
45, 48 настай тэднийг харгалзагч нь аврахын тулд уламжлалт орос аргаа ашиглан, архийг устай хольж өгсөн бөгөөд дулаацсан заанууд тусламж хүргэх хүртэл тэсч чаджээ. Тэднийг дулаан байранд хүргэх үед чихнүүд нь хөлдсөн байсан хэдий ч, үхэх аюулаас аварч чадсан байна.
Архи согтууруулах ундаа нь хүн болоод амьтдын биеийг амархан дулаацуулдаг нь үнэн боловч яаралтай арга хэмжээ авахгүй болвоос биеийн дулаанаа илүү хурдан алдахад хүргэж, хөлдөөдөг аж.

О.УДВАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.179.20.194)

    2012-12-20

    hehe

  • (202.179.20.194)

    2012-12-20

    hehe

  • (202.21.106.67)

    2012-12-18

    Arhiig muulaad baisan yasan