У.Чавесын нам орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа

   Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесын эрх баригч Нэгдсэн Социалист нам орон нутгийн сонгуульд 23 мужийн 20-д нь ялалт байгуулжээ.
   Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесын эрх баригч Нэгдсэн Социалист нам орон нутгийн сонгуульд 23 мужийн 20-д нь ялалт байгуулжээ. Хэдийгээр намын дарга нь хорт хавдрын улмаас Кубад эмчлүүлж байгаа ч нам нь 20 мужид амбан захирагчийн суудал авлаа. Үндэсний сонгуулийн зөвлөлийн тэргүүн Тибисей Люсена өнгөрөгч ням гаригийн орой уг дүнг олон нийтэд танилцуулж "Ард түмэндээ баярлалаа. Санал хураалт амжилттай болж өндөрлөлөө. Сонгуулийн түүхэнд нэгэн чухал хуудас болж байна" гэжээ.
   Гэхдээ мужийн амбан захирагчийн сонгуулийн ирц 54 орчим хувьтай байжээ. Энэ нь 17.4 сая иргэн саналаа өгсөн гэсэн үг аж. Одоогийн байдлаар саналын хуудсын 95 орчим хувь тоологдоод байгаа бөгөөд сөрөг хүчин Амазонас, Лара, Миранда мужид ялалт байгуулах нь тодорхой болжээ.
   Дашрамд дурдахад, өнгөрөгч аравдугаар сарын Ерөнхийлөгчийн сонгуульд У.Чавестай өрсөлдөж ялагдал хүлээсэн сөрөг хүчний удирдагч Энрике Каприлес Миранда мужийн амбан захирагчаар ажиллаж байжээ.

Э.ЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)