М.Ахмадинежад Туркт хийх айлчлалаа цуцалжээ

Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Туркт хийх айлчлалаа цуцалсныг Туркийн дипломат эх сурвалжаас эш татан "Today`s Zaman" сонин мэдээллээ.
Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Зэвсэгт хүчний жанжин штабын командлагч, хошууч генерал Сейед Хассан Фирузабади "Туркт байрлуулж буй "Эх оронч" агаарын хамгаалалтын систем дэлхий нийтийг хамарсан дайн дэгдээж болзошгүй" хэмээн мэдэгдсэнээс нэг өдрийн дараа Туркт хийх айлчлалаа цуцалсныг Туркийн дипломат эх сурвалжаас эш татан "Today`s Zaman" сонин мэдээллээ.
НАТО Туркийн Сиритэй залгаа нутгуудад "Эх оронч" хэмээх холын тусгалтай пуужингийн хамгаалалтын систем байршуулж байгаа юм. Уг хамгаалалтын системийг Анкарагийн эрх баригчдын хүсэлтээр АНУ-ын цэргүүд ажиллуулна. М.Ахмадинежад өнгөрөгч даваа гаригт Туркийн Коня мужид болсон XIII зууны үеийн Персийн яруу найрагч, лалын ид шидтэн Жалалуддин Румийн нас барсны 739 жилийн ойн арга хэмжээнд оролцох урилгыг Туркийн Ерөнхий сайд Режеп Эрдоганаас хүлээн авчээ. Гэвч тэрбээр айлчлалаа цуцалж энэ арга хэмжээнд оролцоогүй байна.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)