Ким Жон Илийг дурсав

Пхеньяний залуу удирдагч Ким Жон Унын тушаалаар өнөөдөр /өчигдөр/ Хойд Солонгосын ард түмэн бүхэлдээ уйтгар гунигт автлаа. Тэрбээр өөрийн эцэг, их удирдагч Ким Жон Илийн таалал төгссөний нэг жилийн ойг дурсах ёслолын ажиллагаа зохион байгуулсан юм.

Ким Жон Ун эцгийнхээ таалал төгссөний нэг жилийн ойг угтан 2012 оны арванхоёрдугаар сарын 12 хэмээх онцгой өдөр алсын зайн тусгалтай пуужин амжилттай хөөргөж, Хойд Солонгос тэр чигээрээ баяраа тэмдэглэж байв. Харин их удирдагчыг дурсах ёслолын арга хэмжээнд Ким Чен Ун болон түүний гэргий, төрийн өндөр дээд албан тушаалтнууд хүрэлцэн ирж Пхеньяний төв талбайд ард иргэдтэйгээ мэндчилсэн байна.
Ким Жон Ил амьд ахуйдаа хүүгийнхээ амжилттай хөөргөсөн пуужинг хөөргөж амжилтад хүргэхийг хүсч байсан гэнэ. Гэсэн ч тэрбээр энэ хүслээ биелүүлж чадалгүй таалал төгссөн юм. Тэрбээр амьд ахуйдаа хоёр ч удаа пуужин хөөргөжээ. Харин түүний хүү хоёр дахь оролдлогоороо амжилтад хүрсэн юм.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)