Өндгөн хэлбэртэй хулсан гэртэй оюутан
- 2012-12-18
- Дэлхий
- 0
Бээжингийн баруун хойд хэсэгт орших дүүрэг Хайдианд сүүлийн хоёр сарын
турш ажиллаж амьдарч байгаа коллежийн төгсөх ангийн оюутан Дай Хайфей
өөртөө зориулж, өндгөн хэлбэртэй хулсан гэр барьж, амьдарч эхэлжээ.

24 настай залуухан эр тэрээр барилга архитектурын компанид сурахынхаа зэрэгцээ ажилладаг бөгөөд өөрийн ур чадвар, уран сэтгэмжээ ашиглан “Их хотын өндөг” нэртэй жижиг уран бүтээлээ туурвисан байна. Мөр зэрэгцэн сурч боловсорч яваа мөнгө төгрөгний боломж бололцоо төдийлөн байдаггүй, бага орлоготой оюутнуудынхаа амьдралыг хараад орон байрны асуудлаа хямд төсөр байдлаар шийдэж болох сэдэл түүнд төрсөн бөгөөд жижигхэн ч болтугай өөрийн гэсэн гэртэй болохоор зориг шулуудсан аж.Сарынхаа төсвийг хэд дахин хэмнэж болохыг тооцоолсон тэрээр гэрийнхнээсээ 6400 юань зээлсэн бөгөөд нэгхэн сарын дотор барьжээ.
Тэрээр гэрийнхээ дотоод заслыг хулс нарийн сүлжиж, урласан бөгөөд харин гаднах хэсгийг жижиг шуудайнуудад өвсөн сүрэл хийж дулаалсан байна. Хулсаа нарийн сүлжиж хийсэн тул ус үл нэвтрэх бөгөөд хүйтэн үед хааж, халуун үед нээж болохуйц жижиг цонхыг дээд талдаа гаргаж, хажуудаа хаалга хийж өгчээ. Тэднийд гал тогоо гэж байхгүй тул ойролцоох цайны газартаа унд хоолоо зохицуулчихдаг. Хоол унд хийнэ, хувин сав угаана гэх ажил байхгүй харин ч амар байдаг гэнэ. Дай гэрэл цахилгааны асуудлаа өндгөн гэрийнхээ зүүн дээд хэсэгт байрлах нарны зай хураагуураар шийдэж өгсөн. Харин ариун цэврээ сайтар сахихын тулд мөн л нарны зайн даралтат душийг сонгосон байна. Унтах ор, жижиг тавиур хоёрыг тэрээр гэрт байх зүй ёсны тавилга гэж үзсэн бөгөөд өргөө гэртээ ном ёсоор нь байрлуулж өгсөн байна.



О.УДВАЛ

Сэтгэгдэл (4)
Зайл Хужаа (103.9.91.202)
Хужаа баасаараа Монгол гэрд амьдардын
zochin busgui (202.21.111.90)
Ene aav eejeesee avsan munguur n 4 hanatai Mongol ger avahad elbeg hureltseh mungu bn sh dee. Odoo baigaa suuts n tav tuhtai haragdahgui l baina
zechon (103.23.51.3)
ene zaluud notebook heregtei
ZochinZaluu (97.102.100.246)
Mundag yuma,