”ЧЕЛСИ”-ийн азгүйтэл үргэлжилсээр
- 2012-12-18
- Спорт
- 0
2012 оны клубуудын ДАШТий финалд Европ тивийг төлөөлөн Английн "Челси",
Өмнөд Америкийн төлөөлөл Бразилийн "Коринтианс"- тай Японы Йокохама
хотын "Ниссан" цэнгэлдэхэд тоглолоо.

Харин тоглолтын цор ганц гоолыг П.Гуэррэро 69 дэх минутад мөргөж оруулсан юм. Үндсэн цаг дуусахаас таван минутын өмнө Торрест гоолдох тун сайхан боломж олдсон ч хаалгач Кассио хааж, улмаар шүүгчийн мэдлийн сунгасан цагт гоол оруулсан ч отон тоглолтод орсон хэмээн туг өргөв.
Ийнхүү шүүгч шүглээ үлээснээр Бразилийн "Коринтианс" баг түүхэндээ хоёр дахь удаагаа клубын ДАШТ-д түрүүлж байна. Мөн "Челси" Европын багуудын сүүлийн таван жил дараалан түрүүлсэн амжилтыг зогсоолоо. Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн жилийн "Аваргуудын лиг"-ийн аварга баг хөлбөмбөгийн хар түүхийн эхлэлийг тавьсан.
Учир нь тэд энэ удаагийн "Аваргууд лиг"-т хэсгээсээ гарч чадалгүй мултарсан билээ. Ингэснээр тэднийг Английн хөлбөмбөгийн фанатууд "Гурван арсланчууд шившиг" хэмээх болсон юм.
З.ЦЭЦЭН

Сэтгэгдэл (2)
mike (202.179.10.46)
yun j amarhan ym be deee ene nohor . ene boltur zuuriin zuil sh dee baidag l ym za yu ahin duu chi harj bgaarai za yu
(202.170.68.168)
Chelsea neeree urmiig mini zondoo hugallaa demjeed demjeed yavahguin maa. Oor bag demjnee.