Ш.Отгонбилэгийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн өндөрлөв
- 2012-12-18
- Спорт
- 0
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн асан, төр нийгмийн
зүтгэлтэн Ш.Отгонбилэг агсны нэрэмжит өсвөр үеийн уламжлалт "Олимпийн
одод" чөлөөт бөхийн тэмцээн ес дэх удаагаа Орхон аймагт амжилттай болж
өнгөрлөө.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн асан, төр нийгмийн зүтгэлтэн Ш.Отгонбилэг агсны нэрэмжит өсвөр үеийн уламжлалт "Олимпийн одод" чөлөөт бөхийн тэмцээн ес дэх удаагаа Орхон аймагт амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнийг уламжлал ёсоор уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр, "Ш.Отгонбилэг-21 дүгээр зуун сан" төрийн бус байгууллага ивээн тэтгэж, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын чөлөөт бөхийн холбоо, "Хангарьд" спорт клуб, Орхон аймгийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохион явууллаа. Хөвгүүдийн 12, охидын найман жингээр болсон энэхүү тэмцээнд Баянхонгор, Булган, Налайх дүүрэг, "Алдар", "Хүч" спорт хороо, "Алдартан", "Женко", "Тэмүүжин", 73 дугаар сургууль, Орхон аймгийн "Хангарьд" клуб, "Ирээдүйн одод" спортын дунд сургуулийн баг зэрэг нийт 20 аймаг, спорт хороо, клубын 465 өсвөрийн бөх өрсөлдлөө. Тэмцээнийг ерөнхий шүүгч, олон улсын шүүгч А.Батмөнх нарын 12 шүүгч удирдан явуулж тэмцээний шилдэг шүүгчээр улсын шүүгч Л.Жаргалсайхан, шилдэг дасгалжуулагчаар "Алдар" спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр, Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч Б.Мөнхдуудах нар шалгарч, "Хангарьд" клубын дасгалжуулагч Н.Энхцогт ивээн тэтгэгчдийн тусгай шагнал хүртжээ.
Г.СҮРЭН

Сэтгэгдэл (0)